AI+ Quantum

Квантын хүчийг Хиймэл оюунтай хослуул



  • AI + Квант нэгдэл: Квант гейтүүд (Quantum Gates), хэлхээ болон AI-ийн хэрэглээг судлах

  • Ахисан түвшний сургалт: Квант Гүн сургалт (Quantum Deep Learning) болон AI-ийн хувиргагч арга зүйг багтаасан

  • Салбарт чиглэсэн: Бодит амьдрал дээрх кэйс судалгаа болон трэндийн шинжилгээ

  • Ёс зүйн төвлөрөл: Квант AI-ийн үр дагаврыг хариуцлагатай, үр ашигтайгаар суралцах

Энэхүү cургалт яагаад чухал вэ?

  • AI болон Квант технологийн мэргэжилтнүүдийн эрэлт: Өгөгдөл боловсруулалтыг оновчлох, асуудал шийдвэрлэх процессыг хурдасгахын тулд AI-ийг квант технологитой нэгтгэж чадах сертификаттай шинжээчдийг байгууллагууд идэвхтэй эрж хайж байна.

  • AI болон Квант нэгдлийн эрсдэлийг бууруулах: Квант тооцооллын систем болон AI-ийн интеграцыг буруу удирдвал чухал ач холбогдолтой программуудад үр ашиггүй байдал үүсэж, алдаатай үр дүн гарахад хүргэдэг.

  • AI-д суурилсан найдвартай Квант стратеги боловсруулах: Сертификаттай мэргэжилтнүүд гүйцэтгэл, найдвартай байдал болон салбарын стандартад нийцсэн квант стратегийг боловсруулахад гол үүрэг гүйцэтгэдэг.

  • Өрсөлдөх давуу талыг олж авах: Квант тооцоолол болон AI салбарууд дэлхий дахинд хувьсгал хийсээр байгаа энэ үед уг сертификат нь мэргэжилтнүүдэд ахисан түвшний албан тушаалд очих өрсөлдөх чадвар, давуу талыг олгоно.

СУРГАЛТЫН АГУУЛГА

Модуль 1: Хиймэл оюун ухаан (AI) болон Квант тооцооллын тойм

1.1 Хиймэл оюун ухааны бататгах хичээл 

1.2 Квант тооцооллын бататгах хичээл

Модуль 2: Квант тооцооллын гейтүүд, хэлхээ ба алгоритмууд

2.1 Квант гейтүүд (Quantum Gates) ба тэдгээрийн дүрслэл

2.2 Олон кюбит (Multi-Qubit) систем ба олон кюбитийн гейтүүд

Модуль 3: AI-д зориулсан Квант алгоритмууд

3.1 Квант алгоритмуудын үндэс 

3.2 Квант Фурье хувиргалт (QFT) ба Вариацын квант алгоритмууд

Модуль 4: Квант машин сургалт (Quantum Machine Learning - QML)

4.1 Регресс болон ангиллын (Classification) алгоритмууд 

4.2 Хэмжээст байдлыг багасгах ба кластерчлалын алгоритмууд

Модуль 5: Квант Гүн сургалт (Quantum Deep Learning)

5.1 Мэдрэлийн сүлжээний алгоритмууд – Хэсэг I 

5.2 Мэдрэлийн сүлжээний алгоритмууд – Хэсэг II

Модуль 6: Ёс зүйн асуудлууд

6.1 Хиймэл оюун ухааны ёс зүй 

6.2 Квант тооцооллын ёс зүй

Модуль 7: Чиг хандлага ба ирээдүйн төлөв

7.1 Өнөөгийн чиг хандлага ба хэрэгслүүд 

7.2 Ирээдүйн төлөв ба хөрөнгө оруулалт

Модуль 8: Хэрэглээний кэйсүүд ба кэйс судалгаа

8.1 Квантын практик хэрэглээний кэйсүүд 

8.2 Квант машин сургалтын (QML) кэйс судалгаанууд

Модуль 9: Воркшоп (Workshop)

9.1 Төсөл I: Iris өгөгдлийн багц дээр Квант дэмжигч векторын машин (QSVM) ашиглах 

9.2 Төсөл II: Iris өгөгдлийн багц дээр VQC/QNN ашиглах 

9.3 Бонус: IBM-ийн Квант компьютеруудтай ажиллах

СУРГАЛТЫН НӨХЦӨЛ БА ДАВУУ ТАЛУУД

  • Мэргэжлийн багш нарын зааварчилгаа – Онол болон практикийн арвин туршлагатай багш нар хичээлийг удирдан явуулна.

  • Монгол болон Англи хэл дээрх сургалт – Хичээлийг өөрт ойлгомжтой хэлээр сонгож үзэх эсвэл хослуулан суралцах боломжтой.

  • Танхим болон онлайн хосолсон сургалт (Hybrid Combination) – Уян хатан суралцах нөхцөл.

  • 6 сарын эрчимжүүлсэн хөтөлбөр

  • Оройн болон амралтын өдрүүдийн ангиуд – Ажил, хичээлийнхээ хажуугаар суралцахад нэн тохиромжтой.

  • Чанартай видео хичээл, Цахим ном (PDF & Audio) болон Подкастууд – Мэдээллийг олон сувгаар хүлээн авч бататгана.

  • Ганцаарчилсан зөвлөгөө өгөх AI Ментор – Таны асуултад 24/7 хариулж, зөвлөнө.

  • Асуулт хариулт, Үнэлгээ болон сургалтын нөөц материалууд – Өөрийн мэдлэгийг тогтмол шалгаж, ахицаа хянах боломж.

  • Онлайн хяналттай шалгалт (Online Proctored) – Нэг удаа үнэгүй дахин өгөх эрхтэй.

  • Шалгалтад бэлтгэх цогц гарын авлага – Сертификат авахад тань туслах бүх зааварчилгаа багтсан.

    .