AI+ Security Level 3

Кибер аюулгүй байдлын салбарт өөрийн мэргэшсэн туршлагаа баталгаажуул (Validate Your Expertise in Cybersecurity)





Энэхүү сертификат нь AI-д суурилсан кибер аюулгүй байдлын стратеги, засаглал болон эрсдэлийн удирдлагын ахисан түвшний мэдлэг, туршлага (Expertise)-г баталгаажуулдаг. Уг шалгалт нь ахисан түвшний аюулгүй байдлын архитектур, AI-аар тоноглогдсон аюул заналын тагнуул (Threat Intelligence) болон цогц байгууллагын (Enterprise) орчин дахь стратегийн шийдвэр гаргах чадварыг гүнзгийрүүлэн үнэлдэг.

Энэхүү cургалт яагаад чухал вэ?

  • AI ашиглан IoT төхөөрөмжүүдийг хамгаалах: AI-аар тоноглогдсон аюулгүй байдлын архитектур болон хяналтын тогтолцоог удирдах дээд түвшний чадамжийг батална. (IoT Security Using AI: Demonstrates advanced competency in AI-powered security architectures and controls.)

  • Гүн сургалтын (Deep Learning) алгоритмууд: Шалгалт нь стратегийн кибер хамгаалалтын шийдвэр гаргахад чиглэсэн ахисан түвшний хувилбарт (scenario-based) үнэлгээг багтаадаг. (Deep learning algorithms: Exam includes advanced scenario-based assessments focused on strategic cyber defense decision-making.)

  • AI-д суурилсан сүлжээний аюулгүй байдал: Байгууллагын (Enterprise) түвшний аюулгүй байдлын сорилтуудад төвлөрсөн, шалгалтын ахисан түвшний кейсүүд дээр ажиллана. (AI-Driven Network Security: Advanced exam scenarios focused on enterprise-level security challenges.)

  • AI-аар тоноглогдсон төгсгөлийн цэгийн (Endpoint) хамгаалалт: Кибер аюулгүй байдлын гүйцэтгэх удирдлага болон CISO (Мэдээллийн аюулгүй байдлын ахлах захирал) түвшний манлайллын үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг тань баталгаажуулна. (Endpoint Protection with AI: Validates readiness for executive and CISO-level cybersecurity leadership roles.)

СУРГАЛТЫН АГУУЛГА

Модуль 1: AI болон Машин сургалтын үндэс (6%)

1.1 Аюулгүй байдалд зориулсан AI болон ML-ийн үндсэн ойлголтууд 

1.2 Кибер аюулгүй байдал дахь AI-ийн хэрэглээний кэйсүүд 

1.3 Аюулгүй байдлын зориулалттай AI дамжлагуудыг (Pipelines) инженерчлэх 

1.4 Аюулгүй байдалд AI нэвтрүүлэхэд тулгардаг сорилтууд

Модуль 2: Аюул илрүүлэх ба хариу арга хэмжээ авах Машин сургалт (7%)

2.1 Кибер аюулгүй байдлын өгөгдлийн багцаас шинж чанар ялгах (Feature Extraction) инженерчлэл 

2.2 Аюулыг ангилах "Багштай сургалт" (Supervised Learning) 

2.3 Гаж үйлдэл илрүүлэх "Багшгүй сургалт" (Unsupervised Learning) 

2.4 Бодит цагийн аюул илрүүлэх системийг инженерчлэх

Модуль 3: Аюулгүй байдлын хэрэглээний Гүн сургалт (Deep Learning) (7%)

3.1 Аюул илрүүлэх "Конволюцийн мэдрэлийн сүлжээ" (CNN)

3.2 Аюулгүй байдал дахь "Реккурент мэдрэлийн сүлжээ" (RNN) болон LSTM 

3.3 Гаж үйлдэл илрүүлэх Авто-инкодерууд (Autoencoders) 

3.4 Аюулгүй байдал дахь "Adversarial Deep Learning"

Модуль 4: Аюулгүй байдал дахь "Дайсны AI" (Adversarial AI) (10%)

4.1 Adversarial AI халдлагуудын удиртгал 

4.2 Adversarial халдлагын эсрэг хамгаалалтын механизмууд 

4.3 AI системд зориулсан Adversarial тест болон Red Teaming (Халдлагын баг)

4.4 Adversarial AI-ийн эсрэг бат бөх AI системийг инженерчлэх

Модуль 5: Сүлжээний аюулгүй байдал дахь AI (10%)

5.1 AI-аар чадавхжсан халдлага илрүүлэх системүүд (IDS) 

5.2 DDoS халдлагыг илрүүлэх AI 

5.3 AI-д суурилсан сүлжээний гаж үйлдэл илрүүлэлт 

5.4 AI ашиглан аюулгүй сүлжээний архитектурыг инженерчлэх

Модуль 6: Төгсгөлийн цэгийн (Endpoint) аюулгүй байдал дахь AI (10%)

6.1 Хортой программ илрүүлэх ба ангилах AI 

6.2 Төгсгөлийн цэгийн илрүүлэлт ба хариу арга хэмжээ авах AI (EDR) 

6.3 AI-д суурилсан аюул хайлт (Threat Hunting) 

6.4 Мобайл болон IoT төхөөрөмжийг хамгаалах AI

Модуль 7: Аюулгүй AI системийн инженерчлэл (10%)

7.1 Аюулгүй AI архитектурыг төлөвлөх 

7.2 Аюулгүй байдлын зориулалттай AI дахь криптограф (Нууцлал) 

7.3 AI загварын тайлбарлагдах байдал (Explainability) ба ил тод байдал 

7.4 AI аюулгүй байдлын системийн гүйцэтгэлийг оновчлох

Модуль 8: Клауд (Cloud) ба Контейнерын аюулгүй байдал дахь AI (10%)

8.1 Клауд орчныг хамгаалах AI 

8.2 AI-д суурилсан контейнерын (Container) аюулгүй байдал 

8.3 Сервергүй (Serverless) архитектурыг хамгаалах AI 

8.4 AI болон DevSecOps-ийн нэгдэл

Модуль 9: Аюулгүй байдалд зориулсан AI ба Блокчэйн (10%)

9.1 Блокчэйн ба AI-ийн нэгдлийн үндэс 

9.2 Блокчэйн дэх луйврыг илрүүлэх AI 

9.3 Ухаалаг гэрээ (Smart Contracts) ба AI аюулгүй байдал 

9.4 AI-аар сайжруулсан "Consensus" алгоритмууд

Модуль 10: Таних тэмдэг ба хандалтын удирдлага (IAM) дахь AI (10%)

10.1 IAM дахь хэрэглэгчийн зан төлөвийн шинжилгээний AI 

10.2 Олон хүчин зүйлт баталгаажуулалтад (MFA) зориулсан AI 

10.3 "Zero-Trust" архитектурт зориулсан AI 

10.4 Дүрд суурилсан хандалтын хяналтад (RBAC) зориулсан AI

Модуль 11: Физик болон IoT аюулгүй байдалд зориулсан AI (10%)

11.1 Ухаалаг хотын аюулгүй байдлыг хангах AI 

11.2 Үйлдвэрлэлийн IoT (IIoT) аюулгүй байдалд зориулсан AI 

11.3 Өөрөө явагч хэрэгслийн (Autonomous Vehicle) аюулгүй байдал 

11.4 Ухаалаг гэр ба хэрэглээний IoT төхөөрөмжийг хамгаалах AI

Модуль 12: Төгсөлтийн төсөл - AI аюулгүй байдлын системийг инженерчлэх (10%)

12.1 Төслийн асуудлыг тодорхойлох 

12.2 AI шийдлийг инженерчлэх 

12.3 AI системийг нэвтрүүлэх ба хянах 

12.4 Төгсөлтийн төслийн танилцуулга ба үнэлгээ

СУРГАЛТЫН НӨХЦӨЛ БА ДАВУУ ТАЛУУД

  • Мэргэжлийн багш нарын зааварчилгаа – Онол болон практикийн арвин туршлагатай багш нар хичээлийг удирдан явуулна.

  • Монгол болон Англи хэл дээрх сургалт – Хичээлийг өөрт ойлгомжтой хэлээр сонгож үзэх эсвэл хослуулан суралцах боломжтой.

  • Танхим болон онлайн хосолсон сургалт (Hybrid Combination) – Уян хатан суралцах нөхцөл.

  • 6 сарын эрчимжүүлсэн хөтөлбөр

  • Оройн болон амралтын өдрүүдийн ангиуд – Ажил, хичээлийнхээ хажуугаар суралцахад нэн тохиромжтой.

  • Чанартай видео хичээл, Цахим ном (PDF & Audio) болон Подкастууд – Мэдээллийг олон сувгаар хүлээн авч бататгана.

  • Ганцаарчилсан зөвлөгөө өгөх AI Ментор – Таны асуултад 24/7 хариулж, зөвлөнө.

  • Асуулт хариулт, Үнэлгээ болон сургалтын нөөц материалууд – Өөрийн мэдлэгийг тогтмол шалгаж, ахицаа хянах боломж.

  • Онлайн хяналттай шалгалт (Online Proctored) – Нэг удаа үнэгүй дахин өгөх эрхтэй.

  • Шалгалтад бэлтгэх цогц гарын авлага – Сертификат авахад тань туслах бүх зааварчилгаа багтсан.

    .