AI+ UX Designer

  • AI + UX-ийн нэгдэл (Synergy): Дизайн гаргах ажлын явцад (workflow) AI-ийг нэгтгэж, хэрэглэгчийн туршлагад хувьсгал хийх. (AI + UX Synergy: Revolutionise user experience with AI in design workflows)

  • Цогц сургалтын хөтөлбөр: Ёс зүйтэй дизайн (ethical design), прототайп хийх болон ахисан түвшний контент бүтээх аргуудыг багтаасан. (In-Depth Curriculum: Includes ethical design, prototyping, and advanced content creation)

  • Дасан зохицох чадвар: Хурдацтай хувьсаж буй технологид зориулсан стратеги боловсруулж, ёс зүйн стандартыг баримтлах чадварыг эзэмших. (Adaptability: Build strategies for fast-evolving tech and maintain ethical standards)

  • Үр нөлөө бүхий манлайлал: Хэрэглэгч төвтэй бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд зориулсан "хувь хүнд тохируулсан" (personalized) AI дизайныг төгс эзэмших. (Lead with Impact: Master personalised AI design for UX-focused product development)

Энэхүү cургалт яагаад чухал вэ?

  • Салбарын эрэлт хэрэгцээ: Дизайны салбарт бүтээлч сэтгэлгээ болон хэрэглэгч төвтэй дизайныг (user-centered design) хадгалахын зэрэгцээ AI-аар инновац хийх чадвартай мэргэжилтнүүдийг идэвхтэй эрэлхийлж байна. (Industry Demand: Design sectors are actively seeking professionals who drive innovation with AI while preserving creativity and user-centered design.)

  • Эрсдэлийг бууруулах: Дизайн дахь AI-ийн буруу хэрэгжилт нь хэрэглэгчийн туршлага болон брэндийн нэр хүндэд сөргөөр нөлөөлдөг. Энэхүү сертификат нь мэргэжилтнүүдэд ийм эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгахад тусална. (Risk Mitigation: Poor AI implementation in design can harm user experience and brand reputation. This certification helps professionals minimize such risks.)

  • Стратегийн нөлөөлөл: Сертификаттай мэргэжилтнүүд үр ашиг, бүтээлч байдал болон AI-д суурилсан инновацад төвлөрсөн дизайны стратегийг боловсруулахад гол үүрэг гүйцэтгэнэ. (Strategic Impact: Certified professionals play a pivotal role in shaping design strategies focused on efficiency, creativity, and AI-driven innovation.)

  • Өрсөлдөх давуу тал: AI технологи дизайны салбарт хувьсгал хийсээр байгаа энэ үед уг сертификат нь дизайнеруудад хөдөлмөрийн зах зээл дээр бусдаас ялгарах, өрсөлдөх давуу талыг олгоно. (Competitive Advantage: As AI continues to revolutionize the design field, this certification provides professionals with a competitive edge in the design industry.)

СУРГАЛТЫН АГУУЛГА

Модуль 1: Дизайн дахь Хиймэл оюун ухаан (AI)-ийн үндэс

1.1 AI, Машин сургалт (Machine Learning) болон Гүн сургалтын (Deep Learning) удиртгал

1.2 AI-ийн дизайны салбарт үзүүлэх нөлөө

1.3 Ёс зүйтэй дизайн ба AI

Модуль 2: Дизайнеруудад зориулсан AI хэрэгсэл ба технологиуд

2.1 Дизайнеруудад зориулсан AI хэрэгслүүдийн тойм

2.2 Дизайн дахь Төрүүлэгч AI (Generative AI)

2.3 AI хэрэгслүүдийг ажлын явцад нэгтгэх нь

Модуль 3: AI-ийн тусламжтай контент бүтээх ба стратеги

3.1 Контент стратеги дахь AI-ийн үүрэг

3.2 Контент бүтээхэд Төрүүлэгч AI-ийг ашиглах нь

3.3 Контент бүтээх ажлын урсгалд (workflow) AI-ийг нэвтрүүлэх

Модуль 4: Хэрэглэгчийн судалгаа болон өгөгдлийн шинжилгээнд AI-ийг ашиглах

4.1 AI-ийн тусламжтайгаар UX судалгааг автоматжуулах

4.2 AI ашиглан өгөгдөлд шинжилгээ хийх

4.3 AI-д суурилсан судалгааны ёс зүйн асуудлууд

Модуль 5: Визуал дизайн болон Прототайп (Prototyping) дахь AI

5.1 Визуал бүтээлч байдалд AI-ийг ашиглах

5.2 AI-ийн тусламжтай прототайп хийх

5.3 Кейс судалгаа (Case Studies)

Модуль 6: AI-аар UX-ийг сайжруулах нь: Хувь хүнд тохируулах ба Дасан зохицох чадвар

6.1 AI-аар дамжуулан хэрэглэгчийн туршлагыг хувь хүнд тохируулах (Personalization)

6.2 Хувь хүнд тохируулсан (Personalization) үйлчилгээнд AI-ийг нэвтрүүлэх

6.3 Сорилтууд ба шийдлүүд

Модуль 7: Ирээдүйн чиг хандлага: UX/UI дизайн дахь AI ба шинэ технологиуд

7.1 Шинээр гарч ирж буй AI технологиуд

7.2 Ирээдүйд бэлтгэх нь

7.3 Ёс зүй болон нийгэмд үзүүлэх нөлөөлөл

Модуль 8: Дизайн гаргах явцдаа AI-ийг нэвтрүүлэх нь

8.1 AI-ийг дизайны процесст стратегийн дагуу нэгтгэх

8.2 AI-ийг нэвтрүүлэхэд тулгардаг саад бэрхшээлийг даван туулах

8.3 Тасралтгүй сайжруулалт (Continuous Improvement)

Нэмэлт модуль: UX дизайн дахь AI Агентууд
  1. AI Агентууд гэж юу вэ?

  2. UX дизайнд AI Агентуудыг ашиглах нь

  3. UX дизайн дахь AI Агентуудын чиг хандлага ба хэрэглээ

СУРГАЛТЫН НӨХЦӨЛ БА ДАВУУ ТАЛУУД

  • Мэргэжлийн багш нарын зааварчилгаа – Онол болон практикийн арвин туршлагатай багш нар хичээлийг удирдан явуулна.

  • Монгол болон Англи хэл дээрх сургалт – Хичээлийг өөрт ойлгомжтой хэлээр сонгож үзэх эсвэл хослуулан суралцах боломжтой.

  • Танхим болон онлайн хосолсон сургалт (Hybrid Combination) – Уян хатан суралцах нөхцөл.

  • 2 долоо хоногийн эрчимжүүлсэн хөтөлбөр – Нийт 30-40 цагийн хичээл.

  • Оройн болон амралтын өдрүүдийн ангиуд – Ажил, хичээлийнхээ хажуугаар суралцахад нэн тохиромжтой.

  • Чанартай видео хичээл, Цахим ном (PDF & Audio) болон Подкастууд – Мэдээллийг олон сувгаар хүлээн авч бататгана.

  • Ганцаарчилсан зөвлөгөө өгөх AI Ментор – Таны асуултад 24/7 хариулж, зөвлөнө.

  • Асуулт хариулт, Үнэлгээ болон сургалтын нөөц материалууд – Өөрийн мэдлэгийг тогтмол шалгаж, ахицаа хянах боломж.

  • Онлайн хяналттай шалгалт (Online Proctored) – Нэг удаа үнэгүй дахин өгөх эрхтэй.

  • Шалгалтад бэлтгэх цогц гарын авлага – Сертификат авахад тань туслах бүх зааварчилгаа багтсан.

    .