ТАНД БАГ ХАМТ ОЛНОО ХИЙМЭЛ ОЮУН
УXААНД СУУРИЛСАН ХҮЧИРXЭГ БАГ БОЛГОН,
БҮТЭЭМЖЭЭ 20 ДАXИН НЭМЭГДҮҮЛЭX
БОЛОМЖ БИЙ!
Олон Улсын Гэрчилгээ Олгох Xөтөлбөрүүд
AI суурь сертификатууд нь хувь хүний хиймэл оюун ухааны технологийг эзэмших чадварыг чадавхжуулснаар ур чадварыг дээшлүүлж,
мэргэжил дээшлүүлэx шинэ боломжуудыг нээж өгдөг.
Мэргэжлийн Олон Улсын Гэрчилгээ Олгох Xөтөлбөрүүд
AI Бизнес сертификатын хөтөлбөр нь мэргэжилтнүүдэд хиймэл оюун ухааныг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ахисан түвшний ур чадварыг эзэмшүүлдэг.
Ингэснээр бизнесийн олон талт чиглэлүүдэд үр ашгийг дээшлүүлэх, инновац нэвтрүүлэх, шийдвэр гаргалтыг сайжруулах боломжийг олгож, дижитал эрин үед тогтвортой өсөлт болон өрсөлдөх давуу талыг бий болгоно.
Техникийн Олон Улсын Гэрчилгээ Олгох Xөтөлбөрүүд
AI хөгжүүлэлт ба аюулгүй байдлын сертификатууд нь мэргэжилтнүүдэд машин алгоритмуудыг төгс эзэмших боломжийг олгож, улмаар төрөл бүрийн салбарт ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлэх, шинийг санаачлах чадварыг нь дээшлүүлдэг. Мөн мэргэжилтнүүдийг дижитал дэд бүтцийг хамгаалах, аюул заналхийллийг илрүүлэх чадварыг сайжруулах, хиймэл оюун ухаанд суурилсан өнөөгийн ертөнцөд кибер аюулгүй байдлын найдвартай арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай ур чадваруудаар хангадаг.
AI LABS 365
AI LABS 365 нь сургалт, сертификатжуулалт болон боловсролын салбарт хувьсгал хийх хамгийн сүүлийн үеийн хиймэл оюун ухааны
төxөөрөмж юм. Та манай дэвшилтэт шийдлүүдийн тусламжтайгаар өөрийн ур чадвар, мэргэжлийн зэрэгээ ахиулаарай.
PROCTOR 365
AI-ийн тусламжтайгаар аюулгүй, хүртээмжтэй, шударга дижитал шалгалтын зохион байгуулалт.
Бодит цагийн AI хяналт болон иргэний баримт бичгийн баталгаажуулалт.
Сургалтын удирдлагын системтэй (LMS) бүрэн уялдаж ажиллах боломж.
CERTS 365
ISO 17024 ANAB oлон улсын стандарт дижитал гэрчилгээ.
Блокчейн технологид суурилсан манай шийдэл нь сертификат бүрийг дахин давтагдашгүй, аюулгүй, бүрэн найдвартай болгодог.
Сертификат бүр дэх QR кодыг уншуулан, нэмэлт программ ашиглалгүйгээр блокчейнээр шууд баталгаажуулах боломжтой.
AI - АШИГЛАН ҮР ДҮН ГАРГАСАН БОДИТ ЖИШЭЭНҮҮД

Macy's-ийн хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг шийдлүүд
Гол үр дүнгүүд:
Борлуулалтын өсөлт: Хиймэл оюун ухаанд суурилсан, xувь хүнд тохируулсан бүтээгдэxүүний саналуудыг нэвтрүүлснээр цахим худалдааны орлого 20%-иар өссөн.
Хэрэглэгчийн үнэнч байдал: Нийт борлуулалтын 70% нь тусгайлан бэлтгэсэн xиймэл оюун ухааны бэлтгэсэн "Loyalty" хөтөлбөрийн хэрэглэгчдээс бүрдэж байна.
Хүртээмж ба цар хүрээ: 30 сая гаруй байнгын хэрэглэгчдэд 500 сая гаруй xувь хүнд тохируулсан бүтээгдэxүүний саналуудыг амжилттай хүргэсэн.
Ухаалаг харилцаа: NLP технологиор дамжуулан хэрэглэгчийн сонголтыг ойлгодог виртуал туслахыг нэвтрүүлсэн.

J.P. Morgan-ийн хиймэл оюун ухаанд суурилсан гэрээний ухаалаг систем
Гол үр дүнгүүд:
Цаг хугацааны хэмнэлт: Жил бүр гэрээ хянахад зарцуулдаг байсан 360,000 хүний цагийг хэмнэж, ажилтнуудын бүтээмжийг нэмэгдүүлсэн.
Дээд зэргийн нарийвчлал: Хүний хүчин зүйлээс шалтгаалсан алдааг арилгаж, гэрээний шалгалтыг "тэг" алдаатай хийх боломжийг бүрдүүлсэн.
Зардлын үр ашиг: Технологийн хөрөнгө оруулалтын үр дүнд жилд ойролцоогоор 2 тэрбум долларын зардал хэмнэж байна.
Шуурхай дүн шинжилгээ: Мянга мянган хуудас гэрээг маш богино хугацаанд уншиж, чухал заалтууд болон болзошгүй эрсдэлийг автоматаар ялган гаргадаг.

PayPal-ийн хиймэл оюун ухаанд суурилсан залилан мэхлэлтийг илрүүлэх ухаалаг систем
Гол үр дүнгүүд:
Залилангийн гүйлгээг эрс цөөлсөн: Бодит хугацааны өгөгдлийн шинжилгээг нэвтрүүлснээр залилангийн тохиолдлыг 30 дахин багасгасан.
Нарийвчлалын өндөр түвшин: Граф нейрон сүлжээ (GNN) ашиглан кредит картын залиланг 99.81%-ийн нарийвчлалтайгаар илрүүлж байна.
Албан шаардлагын (Chargeback) алдагдлыг бууруулсан: Дасан зохицох сургалтын (Adaptive Learning) систем нь төлбөрийн буцаалттай холбоотой залилангийн алдагдлыг 50%-иар бууруулжээ.
Үр ашигтай хяналт: Хиймэл оюун ухаан болон хүний хяналтыг хослуулснаар хуурамч мэдэгдлүүдийг (False Positives) багасгаж, хэрэглэгчдэд учрах xоxиролыг доод түвшинд барьж байна.
Та баг хамт олноо AI-ийн эрин
үед бэлтгэхэд бэлэн үү?































